Сөүл 1950-1953 онд эхэлсэн Солонгосын дайнд салсан ураг төрлийн уулзалтыг сэргээх тухай Пхеньяны саналыг нааштай дүгнэж байна. Өмнөд Солонгосын Улс үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр энэ тухай мэдэгдэв. БНАСАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг Кымгансан Уулын амралт сувилалын газар ийм уулзалт сэргээхээр санаачилжээ. Ардын ургацын баяраар буюу 9-р сарын 22-нд уулзахад хамгийн тохиромжтой өдөр юм. Өмнөд Солонгосын хөлөг 3-р сарын эцэст Шар тэнгист живсний дараа хоёр орны харилцаа хурцдаж, салсан ураг төрлийн уулзалт тасалдсан байна. Пхеньян хөлөг онгоц живсэн хэрэгт хамаатай гэж Сөүл үзэж байна.