Орос улс дэлхийн аюулгүй байдлын шинэ бүтцийг бүрдүүлж байгаа геополитикийн гол тоглогчийн нэг хэвээр байна. Нийгмийн тогтолцоо, эдийн засгийг шинэчлэх улсаас зарласан өөр хувилбаргүй бодлогыг оросын нийгэм дэмжиж байна. Ярославльд болж байгаа "Орчин үеийн улс: ардчиллын стандарт, үр ашгийн шалгуур" сэдэвт Дэлхийн улс төрийн форумын гол дүгнэлт ийм байна.  Ярославын форум олон улсын чухал асуудлыг нээлттэй хэлэлцэж, чухал асуудлыг шийдэх алхамыг боловсруулдаг дэлхийн улс төрийн шинэ талбар болж байна. Улс төрийн хүрээнийхэн энэ форумыг "Оросын Давос" хэмээн нэрлэж байна. Энэ удаа форумд олон арван орны 500 гаруй улс төрч, улс төр судлаачид цуглажээ. БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Бак, Италийн ерөнхийлөгч Сильвио Берлускони зэрэг форумын хүндэт зочидтой Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хоёр талын уулзалт хийсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүдийн хооронд яриа хэлэлцээг зохицуулж, түншийн харилцаа тогтоох эсэх нь шалтгаалдаг улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, шинжээч форумд цөөнгүй байна. Орчин үеийн улс гэж юу вэ? Бүрэн эрх нь хэр өргөн хүрээтэй байх ёстой вэ? Бүс нутгийн аюулгүй байдлын систем, олон улсын эрх зүйн шинэ үзэл баримтлалыг бүрдүүлэхтэй шууд холбоотой форумд оролцогчдын мэтгэлцээний гол сэдэв ийм байлаа. Өнөө үед нийгмийн орчин өөрөө улс төрийн харилцааны шинэ хэлбэрийг бий болгож байна гэж Д.Медведев онцлон тэмдэглэв.  Энэ утгаар улс төрч эсвэл ардчиллын үхэл бидэнд нүүрлээгүй. Харин эсрэгээр бид бүгд улс төрч, улс орны тэргүүн, түшмэд шинээр харилцаж сурах шаардлагатай. Нийгмийн хандлагын адагт сажлах бус харин удирдахгүй юм гэхэд гол урсгалд нь байх ёстой. Тэгсэн тохиолдолд хүмүүсийн сонирхолыг татаж, тэдний хүсэлтэд зөв хэлбэрээр хариулна.  Зөрчил, олон тооны аюул заналаар дүүрсэн орчин үеийн ертөнц түүхийн явцыг олон талаар тодорхойлдог улс төрийн манлайлагчдын яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхийг шаардаж байна. Орос улс маргаангүй тэдний тоонд орж байна. Ерөнхийлөгч Д.Медведев Ярославльд улс орны дотоодод болж байгаа үйл явцын талаар дэлгэрэнгүй ярисан юм. Бусад улсад ойлгуулахын тулд энэ хэрэгтэй. Орос улс урьдын адил хүчирхэг, нээлттэй, ардчилсан, эдийн засаг, улс төрийн системээ өөрчилж буй улс орон хэвээр үлдэх бодолтой байна. Өнөө үед урагш давшингуй хөдлөх зайлшгүй нөхцөл ардчилал байна гэж ерөнхийлөгч хэлэлцүүлгийн явцад нэг бус удаа тэмдэглэсэн юм. Оросын хүн амын тал нь "энэ үгийн утгыг бүрэн" ойлгоход бэлэн биш байгаа ч ардчилал үүний зайлшгүй нөхцөл байна. Улс төр, эдийн засгийн системийн шинэчлэлийн тухайд хувилбар гэж үгүй. Улс төрийн нам, төр засгаас гадна ард түмэн өөрсдөө шинэчлэгч байх ёстой гэж Д.Медведев хэллээ. Харин түшмэд, бизнес эрхэлэгчид шинэчлэлийг "өдрийн уриа" бус харин үйлдэлдээ шууд удирдлага болгоно. Ярославльд болсон форумын үеэр санал солилцож, нээлттэй ярилцсан нь нэн ач тустай хэмээн Уорвикскийн их сургуулийн профессор Роберт Скидельский тэмдэглэв. Орос улс дэлхийн санхүүгийн системийн тухайд америк долларт хүлэгдэх бус харин Хятад, Японд илүү анхаарал хандуулах хэд хэдэн сонирхолтой санал тавьсан. Үүнээс гадна Орос улс дэлхийн аюулгүй байдлын тухайд өөрсдийн хувилбараа дэвшүүллээ. Орос улс дорвитой үүрэг гүйцэтгэж эхэлж байна. Форумын нэг асуудал европын аюулгүй байдал юм. Европ дахь аюулгүй байдлын тухай шинэ гэрээний талаарх Д.Медведевийн саналд АНУ янз бүрийн байр суурьтай байгаа ч, энэ сэдвээр үргэлжлүүлэн мэтгэлцэх нь чухал хэмээн  америкийн нэрд гарсан шинжээч Том Грэм тэмдэглэв. Аюулгүй байдлын асуудал тэр дундаа европын аюулгүй байдлын асуудал хэлэлцүүлгийн үндсэн сэдэв байх дээд хэмжээний уулзалтыг тогтмол зохион байгуулах тухайд талууд тохиролцох учиртай. Америк, орос, европчүүд жил тутам дээд түвшинд зөвлөлгөөн хийж болно. Энэ хэлэлцүүлгээр шаардлагатай шийдвэр гаргана. Олон нийтийн институт улс орон зарим хүний хэлж байгаачлан нар жаргах тийш хөдлөөгүй болохыг улс төрч, бизнес эрхэлэгч, улс төр судлаачдыг цуглуулсан Ярославын форум  харууллаа. Төр засгийн үйлдэл байхгүй бол санхүү эдийн засгийн систем, тогтвортой байдлыг  тогтоон барих аргагүй болохыг саяхны хямарал харуулсан. Өнөөдөр хямарал ард хоцорсон үед шинэчлэлийн асуудал төр засаг, нийгмийн шинэ чухал зорилт болж байна. Орос улс төдийгүй бусад улсад ийм байна.