0Орос улс, АНУ 21-р зууны муу муухайн эх уурхай олон улсын терроризмтай тэмцэх найдвартай холбоотнууд юм. Москвад суугаа америкийн элчин сайд Жон Байерли үүнд итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр Москвагийн тэргүүн хамын дэргэд Америкийн үнэн алдартны шашны сүмийн төлөөлөгчийн газар буюу зовлон эдлэгч гэгээн  Екатерины сүмд 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн хойтын буян үйлдэх ёслолд ийнхүү мэдэгджээ. Бид Нью-Йорк, Вашингтон төдийгүй москвагийн метро, Индонезийн шөнийн клуб зэрэг терроризмд амь үрэгдсэн бүх хүний дурсгалыг хүндэтгэж байна гэж элчин сайд хэллээ. Эвлэлдэн нягтарсны дүнд хил хязгаар гэж үгүй терроризмтай тэмцэнэ гэж хойтохын буян үйлдэх ёслолд оролцож байгаа сенатч Александр Торшин тэмдэглэв.