0 Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын "Меридиан Тихого" 8 дахь кино наадам Владивостокт эхэллээ. Кино форумын уралдааны хөтөлбөрт Ази Номхон далайн бүс нутгийн 17 орны 20 бүтээл багтжээ. Орос улс найруулагч Алексей Федорченкийн "Овсянки", найруулагч Юлия Богорадын "Точка кипения" богино хэмжээний кино танилцуулж байна. "Ленфильм"ерөнхий захирал Вячеслав Тельновын тэргүүлэх олон улсын шүүгчид ялагчдыг тодорхойлно. Уралдааны зэрэгцээ кино наадмын хүрээнд 16 сэдэвчилсэн хөтөлбөрийг танилцуулна. Оросын нэрд гарсан жүжигчин, найруулагч наадмын зочид байна. Тухайлбал Валерий Тодоровский, Игорь Ливанов, Сергей Бодров, Мария Аронова нар байна.