Ярославын Дэлхийн улс төрийн форумаас гарсан санаа Орос улсын хөгжилд нааштай нөлөөлнө гэж ерөнхийлөгч Д.Медведев найдаж байна. Орос улсын төрийн тэргүүн Ярославлийн форумд оролцож байгаа 35 орны 500 төлөөлөгчдөд хандан ийнхүү хэллээ. Орос улсын бүх бүс нутгийн зочид залуу төрийн албан хаагчид ардчилсан хэм хэмжээ, ардчиллын үнэт зүйл, төрийн удирдлагын чанарын тухай олон улсын дээд ангиллын хэлэлцүүлэгт оролцож байгаа нь үнэ цэнэтэй хэрэг хэмээн төрийн тэргүүн үзэж байна. Ярославын мэтгэлцээн дэлхийн улс төрийн зарим үйл явцад нааштай нөлөөлж байна гэж Д.Медведев хэллээ. Тухайлбал дэлхийн шударга журмын тухай, гуравдагч мянганы сорилд илүү ухаалаг, үр нөлөөтэй хариу өгөхийн тулд төрийн системийг шинэчлэх тухай ерөнхий төсөөлөл боловсруулахад мөн түлхэц болж байна.