Владикавказд болсон алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийг өнөөдөр Хойд Осетид оршуулж байна. Хотын захиргаа оршуулах болон хөшөө босгох зардлыг хариуцжээ. Тус бүгд найрамдах улсад өнгөрсөн шөнө гудамж, байшинд лаа асаасан байлаа. Хойд Осетийн оршин суугчид амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг ийнхүү хүндэтгэв. Хүмүүс алан хядах ажиллагаа болсон газар хүүхдийн тоглоом, цэцэг хүргэж байв. Үнэн алдартны шашны сүмд хойтын буяны ном хурж байв. Владикавказын захад 9-р сарын 9-нд өдөр дэлбэрэлт болсон байна. Амиа золиослогч террорист 40 кг хүртэл тротилтай тэнцэх хүчтэй тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Дэлбэрэлтийн үеэр 17 хүн үрэгдэж, 160 гаруй тухайлбал хүүхэд шархадсан байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баасан гаригийн хуралд алан хядах ажиллагааг буруушааж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Бүх хэлбэрийн терроризм, түүний илрэл олон улсын энх тайван, аюулгүй байдлын хамгийн ноцтой аюул заналын нэг хэмээн Аюулгүйн Зөвлөл дахин батлав.