0Ардчилсан нийгэм террористуудын алан хядах ажиллагаа, авилга зэрэг бусад төрлийн гэмт хэрэгт хатуу хариу өгөх учиртай. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ярославльд болж байгаа олон улсын форумын бүгд хуралд энэ тухай мэдэгдэв. Тэрээр бүгд хурлыг нээхдээ Владикавказд болсон алан хядах ажиллагааны үеэр үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн минут номхон зогсохыг санал болголоо. "Ардчилал хууль сахиулах үүргээ үр нөлөөтэй, бүрэн биелүүлэх ёстой" гэж ерөнхийлөгч үзэж байна. Орос улсад алан хядах ажиллагаа үйлдэж байгаа террористуудыг устгана хэмээн Д.Медведев тэмдэглэв. Ардчилал Орос орны олон сая хүнийг ядуурал, доромжлолоос ангижируулна гэдэгт итгэж байгаагаа тэр хэллээ. "Орос оронд ардчилал гэж үгүй. Тэнд аторитари хандлага ноёлж байна гэж хэлж байгаатай би огт санал нийлэхгүй байна". Орос улсад ардчилал байгаа. Залуу, бойжоогүй, туршлагагүй ч, энэ ардчилал юм. "Бид эрх чөлөөтэй" гэж Д.Медведев хэллээ. Орос улсын эрх чөлөөний түүх богинохон ч, амжилттай үргэлжилж байна. Иргэдийн сайн сайхан байдлыг цаашид дээшлүүлж, тэдний ардчилалын үнэт зүйлд итгэх итгэлийг бэхжүүлэх учиртай гэж ерөнхийлөгч хэллээ.