Зөвхөн улс төрийн нам, ерөнхийлөгч, эсвэл нийгмийн дээд давхарга бус харин иргэд бүгдээрээ Орос улсыг шинэчлэх учиртай гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Ярославльд болж байгаа  Дэлхийн улс төрийн форумын үеэр мэдэгдэв. Улс төрийн системийг залруулсан, мөн эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчин өөрчлөгдсөн үнэ цэнийг хүмүүс өөрсдөө мэдрэхгүй бол үр дүнгүй юм. Ардчилал Орос улсыг хөгжүүлэх зайлшгүй нөхцөл хэмээн Д. Медведев хэллээ. Гэхдээ парламентын ардчилал улс оронд эмгэнэл болох байсан. Орос улс Хятадын хөгжлийн "замыг" сонгох аргагүй гэж төрийн тэргүүн үзэж байна. Эдийн засгийн шинэчлэлийн тухайд Д.Медведев дотоодын эдийн засгийг өөрчлөх байр суурьтай байна. Нөөц хэрэглэхийн хэрээр шавхагддаг тул түүхий эдээс шууд хамааралтай салбараас аль болох даруй холдох хэрэгтэй гэж ерөнхийлөгч мэдэгдэв.