0ОХУ-ын эрх баригчид Хойд Кавказ болон оросын бусад бүс нутгийг нутгийн онцлогийг харгалзан хөгжүүлнэ. Ярославльд болж байгаа Дэлхийн улс төрийн форумын үеэр ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Ядуурал, авилга Кавказын амьдралын салшгүй хэсэг болсон ч, үүнийг гэтлэн давах боломжтой гэж тэрээр хэлэв. Кавказын бүгд найрамдах улсуудын удирдлагууд "ордо харшдаа суугаад, нуугдах хэрэггүй", харин өөрсөдтэй нь санал нийлэхгүй байгаа тэр хүмүүстэй "ил тод хэлэлцэх" учиртай гэж ерөнхийлөгч хэллээ. Зэвсэгт этгээдүүдийг устгах хэрэгтэй гэж Д.Медведев дахин тэмдэглэв.  "Энэ тохиолдолд ардчиллын дүрэм эрүүгийн хууль эсвэл холбогдох тусгай ажиллагаа явуулах дүрэм байна. Үүнээс өөр дүрэм гэж үгүй"ерөнхийлөгчийн хэллээ.