Орос улсын шатарын анхны академийг Сибирийн Ханты-Мансийскт ёслол төгөлдэр нээлээ. Газпром компаний тэргүүн Алексей Миллер шинэ барилгын бэлэг тэмдэг түлхүүрийг хамгийн залуу сурагчид гардуулав. Түүний тэргүүлдэг компани академийг байгуулах зардлыг хариуцсан юм. Энэ академи тэмцээний талбар, сургалт-аргачлал, соён гэгээрүүлэх төв байна. Дараа жил тус академид нийт оросын хэмжээний гэхчилэн 30 орчим тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна.