Владикавказд алан хядах ажиллагаанд үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Хойд Осетид өнөөдөр гашуудал зарлав. Тус бүгд найрамдах улсад төрийн далбааг бөхийлгөж, зугаа цэнгээний арга хэмжээг хойшлуулж, үнэн алдартны шашны сүмд ном хурж байна. Хүмүүс дэлбэрэлт болсон газар цэцэг тавьж, лаа асаав. Владикавказд дэлбэрэлтийн үеэр үрэгдсэн азербайжан үндэстнийг хамгийн түрүүнд оршууллаа. Амиа золиослогч этгээд пүрэв гаригт хотын төв захын хаалганд минажуулсан автомшин дэлбэлсэн юм. Дэлбэрэлт болсон газар хоёр дахь өдөр мөрдөн шалгалт явуулж байна. Алан хядах ажиллагаанд оролцсон байж болзошгүй гурван хүнийг баривчилсан гэж Холбооны Аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников мэдэгдэв. Хойд Осетаас гадна хөрш Өмнөд Осетид эмгэнэн гашуудаж байна.