"Буриад үндэстэн хаа ч, ямар ч хүнд нөхцөлд  ажилч хичээнгүй, сэтгэлийн тэнхээтэй, бусад үндэстний төлөөлөгчидтэй эв найртай аж төрж чаддаг". Нэрд гарсан сэтгүүлч-олон улсын тоймч Ким Болдохоновын "Эрхэм нутгийнхан минь" шинэ номын өмнөтгөлийн мөрүүд юм. Тэрээр ИТАР-ТАСС агентлаг болон оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчийн хувиар Монгол Улсад 25 гаруй жил ажиллажээ."Хувь заяаны эрхээр Монгол нутагт аж төрж, энэ улсын иргэн болж, улс орны хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа миний нутаг нэгт буриад үндэстнүүдийн тухай найрууллаас энэ ном бүрдсэн" гэж Ким Болдохонов ярьж байна. Харамсалтай нь Монголд буриад үндэстнийг төдий л сайн мэдэхгүй, Буридад бараг мэдэхгүй шахам байна. Миний найрууллын олонх баатарыг хэлмэгдүүлж, шударга бусаар мартжээ. Шударга ёсыг сэргээх учиртай. Оросын сэтгүүлч Өвөрбайгалийн Агийн тал нутгаас гаралтай эрдэмтэн, улс төрч, мөн Монголын соён гэгээрүүлэгч Жамсараны  Цэвээний тухай өгүүлэхийн тулд Монголын номын сан, архивд багагүй хугацаанд ажиллажээ. Жамсараны  Цэвээн 1937 онд хэлмэгдэж, шоронд нас барсан байна. Ж.Цэвээнийг 1956 онд бүрэн цагаатгасан байна. Эрхүү мужид төрсөн Никита Батуханов мөн ийм хувь заяатай нэгэн. Монгол улсад түүнийг Эрдэнэ Батухан нэрээр танина. Орчуулагч, эрдэмтэн, нэгэн үе БНМАУ-ын Гэгээрлийн сайд байсан Батухан тус улсын боловсрол, монгол хэлийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Ким  Болдохонов Эрдэнийн Батуханы охин Оюунтай биеэр уулзаж, ярилцсаны дүнд энэ гайхалтай эмэгтэйн тухай найруулалыг бичжээ. Монголын сэхээтнүүд энэ эмэгтэйг андахгүй. Жүжгийн зохиолч, найруулагч, урлаг судлаач тэрбээр Монголын театрын урлагийг хөгжүүлэхэд их зүйл хийсэн. Үүгээр зогсохгүй дээд зэргийн ангиллын орчуулагч Оюун гуай Пушкин, Лермонтов, оросын бусад сонгодог зохиолчдын бүтээлийг монголчуудад хүргэсэн. "Эрхэм нутгийнхан минь"  номонд хэл шинжээч, зохиолч, орчуулагч Бямбын Ринчен, түүний хүү, дэлхий дахинд нэрээ цуурайтуулсан палеонтологич Ринченгийн Барсболд, генерал Базарын Цэдэн-Иш, биологич Жамбалын Шагж зэрэг монголын бусад буриад үндэстэн улс төр, нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн тухай найруулал оржээ.  Ким Болдохоновын шинэ ном орос, монгол хэлээр нэг хавтастай хэвлэгдсэн онцлогтой. Шинэ ном орос, монгол уншигчдад хүртээмжтэй байгаасай гэж би хүссэн хэмээн Ким Болдохонов ярилаа. Монголын шилдэг орчуулагч Амар, Сүхбаатар нар номыг монгол хэлээр орчуулжээ. Эрхэм П.Шагдар хорвоогоос халихын өмнө хэд хэдэн найруулалыг амжиж орчуулсан юм. Би тэдэнд их талархаж байна. Номын дунд хэсэгт гэрэл зургийн том хэсэг бий. Зуу гаруй гэрэл зураг багтсан. Миний номонд орсон энэ ховор гэрэл зургуудыг цуглуулахад Цэрэнжамцын Онон тусалсан. Олон гэрэл зургийг анх удаа хэвлэсэн байгаа. "Эрхэм нутгийнхан минь" номыг Улаанбаатар, Улаан-Үд хотын уншигчдад хэдийн хүргэжээ. Ким Болдохонов 10-р сард Москва хотод номоо танилцуулна. Номоо орос улсын нийслэлд сурч байгаа буриад, монгол оюутнууд бусад сонирхосон хүмүүст танилцуулна. Залуучууд энэ сайхан хүмүүсийн талаар мэдэх ёстой гэж номын зохиолч үзэж байна. Ким Болдохонов монголын буриад үндэстнүүдийн талаарх найрууллын хоёр дахь номоо бичиж байна. Тэрээр энэ номоо 2012 онд Чита хотод болох Алтаргана наамдын үеэр танилцуулах бодолтой байна.