Сибирийн Алтайн хязгаарт ойн түймрийн хоёр голомт үлдэснийг хязгаарлажээ. Орос улсын Онц байдлын яам байдлыг хяналтанд авсан тул сууринд аюулгүй. Оросын аврагчид Казахстаны ажил нэгт нөхөдтэй нягт хамтран ажиллаж байна. 300 гаруй байшин шатсан түймэр Казахстаны нутгаас орж ирсэн юм. Онц байдлын яамны хүчнийхэн өнгөрсөн долоо хоногт Поволжьед түймрийн хоёр дахь давалгааг унтараажээ. Хэт халууны улмаас 7-8-р сард Оросын 17 бүс нутагт ойн түймэр дэгдсэн байна. Энэ үеэр 50 гаруй хүн үрэгдэж 3 мянга гаруй өрх орох оронгүй хоцорчээ.