Орос улсын эдийн засаг, улс төрийн системийг шинэчлэх онол гэж үгүй хэмээн ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Орос улсын тэргүүн өнөөдөр Ярославль хотод Дэлхийн улс төрийн форумд оролцогчидтой уулзахдаа ийнхүү мэдэгдэв. Д.Медведев түүхий эдээс шууд хамааралтай оросын эдийн засгийн бүтцийг аль болох даруй өөрчлөх шаардлагатай болохыг тэмдэглэв. Ярославльд болж байгаа форумд 35 орны 500 орчим төр засгийн тэргүүлэх зүтгэлтэн, эдийн засагч, бизнес эрхэлэгч оролцож байна. Форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд терроризмтай тэмцэх, европын аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээр, дэлхийн эдийн засгийн хөгжлийн арга зам зэрэг асуудал багтжээ.