Москва хотод болж байгаа грек-ромын чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин, олон улсын ангиллын спортын мастер, Ази тивийн дэлхийн аварга Соронзонболдын Батцэцэг 59 кг жинд түрүүллээ. Тэрээр шувтаргад БНХАУ-ын тамирчин Жан Ланыг 8:0 оноогоор хожиж, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаанд Монгол улсын анхны дэлхийн аварга болжээ. Энэ жинд 22 тамирчин өрсөлдсөн юм. Батцэцэг сугалаагаар эхний тойргийг алгасчээ. Тэрээр хоёрдугаар тойрогт Канадын тамирчныг 10:5 оноогоор, дараагийн тойрогт Бразилийн тамирчныг 4:0 оноогоор хожиж, дэлхийн хоёр удаагийн аварга Японы тамирчин Аяко Шодаг ялж,  шувтаргад шалгарчээ.