Олон Улсын Валютын Сан /ОУВС/ нөөцөөсөө 10 тонн алт Бангладешийн Төв Банкинд худалдлаа. Вашингтонд оршдог ОУВС-ийн хэвлэлийн алба пүрэв гаригт энэ тухай мэдэгдэв. Хэлэлцээрийн орлого 403 сая доллар юм. ОУВС-ийн орлогын бүтцийг шинэчлэх хүрээнд ОУВС-ийн захирлуудын Зөвлөл өнгөрсөн оны 9-р сард 403,3 тонн үнэт металл худалдахаар шийдсэн юм. Дээрх хэмжээний үнэт металлаас алтны нөөцийг худалджээ. Урьд Энэтхэгийн Нөөцийн банк, Маврикийн банк, Шри-Ланкийн Төв банкинд 212 тонн алт худалдсан тухай ОУВС үүнтэй холбогдуулан мэдэгдэв. ОУВС-ийн алтны нөөцийг хэсэгчлэн худалдах хөтөлбөр ядуу оронд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэхэд чиглэжээ.