Орос улс, Өмнөд Солонгос нефть хийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Ерөнхий сайд В.Путин Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мён Бактай уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Орос, Солонгосын компаниуд Алс Дорнодод "Сахалин-2" төсөл хэрэгжүүлж байна. Солонгосын түншүүд төслийн ачаар шингэрүүлсэн хий зэрэг худалдан авч байгаа түүхий эдийн хэмжээг нэмэгдүүлж байна гэж В.Путин хэллээ. Өмнөд Солонгос, Орос улсын эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаа ирээдүйтэй болохыг ерөнхийлөгч Ли Мён Бак тэмдэглэв. Энэ жил Орос, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг тэрээр сануулж, "хоёр талын хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байгаад" сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.