Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Ярославльд болж байгаа дэлхийн улс төрийн форумын хүрээнд цуврал уулзалтад оролцож байна. Түүний хэлэлцэх гол сэдвийн нэг терроризмтай тэмцэх тухай юм. Д.Медведев Орос улсын шинэчлэл, ардчиллын стандартын асуудлыг хэлэлцэх бодолтой байна. Төрийн тэргүүн Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзана. Форумд орос, гадаадын 500 орчим хүн оролцож байна. Ярославль энэ амралтын өдрүүдэд 1000 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тус хотын түүхийн төв ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан юм.