Москва хотын төвийн Тверийн талбай өнөөдөр өглөө жинхэнэ хуучны авто машины үзэсгэлэн болон хувирчээ. Хуучны машины цуваа энэ амралтын өдөр 1000 жилийнхээ ойг тэмдэглэх Ярославль хотын баярыг тохиолдуулан буяны аялалд оролцоно. Энэ арга хэмжээнд "Роллс-ройс", "Мерседес", "Порш", "Кадиллак", "Корвет" болон эх орны "Волга" зэрэг 20-р зууны домогт машин оролцож байна. Аялалд оролцохын өмнө машинуудад техникийн үзлэг хийнэ.