Бүх оросын хүн амын тооллого Бүгд найрамдах Коми улсын алслагдсан, очиход бэрх нутагт хугацаанаас өмнө эхэллээ. Алслагдсан 120 тосгоны хүн амыг тоолно. Тус бүгд найрамдах улсын голын эргийн дагуу оршдог зарим сууринд зөвхөн усан тээврийн хэрэгслээр очих боломжтой тул хугацаанаас өмнө тооллого хийж байна. Усан зам хаагдахаас өмнө амжиж, тэр хавийн хүн амыг 10-р сар хүртэл тоолох учиртай юм.