0Швейцарь улс дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр тэргүүлжээ. Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчдийн бэлтгэсэн, өнөөдөр хэвлэсэн илтгэлд энэ тухай дурджээ. Швед, Сингапур эхний гуравт багтсан байна. Энэ жил АНУ энэ үнэлгээгээр хоёрдугаар байраас 4-р байрт оржээ. Орос улс өмнөх жилийн адил 63-р байрт байна. ТУХН-ийн орнуудаас ганцхан Азербайжан Орос улсаас дээгүүр байрт оржээ. Тус улс өнгөрсөн жилийнхээс 6 байр урагшилж, жагсаалтын 57 бичигдсэн байна.