Орчин үеийн ертөнцөд Орос улсын оршин байх асуудал шинэчлэл юм хэмээн засгийн газрын дэд сайд Сергей Собянин мэдэгдэв. Тэрээр Ярославльд болж байгаа "Орчин үеийн улс: ардчиллын стандарт болон үр ашгийн шалгуур" сэдэвт Дэлхийн улс төрийн форумд хэлсэн үгэндээ ийнхүү мэдэгдэв. Форумд төр засаг, улс төрийн 500 гаруй зүтгэлтэн, 35 орны шинжээч, улс төр судлаач оролцож байна. Собянин шинэчлэлийг "улс орны өрсөлдөх чадварыг хөгжүүлэх чухал хүчин зүйл" хэмээн нэрлэж байна. Орос улс нөөц, дээд зэргийн технологиор хүчирхэг болох боломжтой. Энэ хоёр хүчин зүйл бие биенээ нөхөх учиртай. Гэхдээ нөөцөд тулгуурлах нь мухардмал зам хэмээн дэд сайд тэмдэглэв.