Орос, Монголын бизнесийн төлөөлөгчид өөр хоорондоо шинэ үр бүтээлтэй хэлбэрийн холбоо тогтоож, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бүхэлд нь өргөжүүлж, бэхжүүлэхэд нөлөөлнө. Бүгд найрамдах Буриад улсын Худалдаа-аж үйлдвэрийн танхимын дэмжлэгээр "Буриадын менежрүүдийн холбоо" ерөнхийлөгчийн хөтөлбөрт оролцогч тус бүгд найрамдах улсын олон нийтийн байгууллагын хэрэгжүүлж байгаа "Холбоо тогтоох бирж" Орос-Монгол-2010" шинэ төсөл үүнд чиглэжээ. Гурав дахь биржийн ээлжит ажил 9-р сарын 11-17-нд Улаанбаатар хотод болно. Үүнд Бүгд найрамдах Буриад улс, Өвөрбайгал, Красноярскийн хязгаар Оросын гурван бүс нутгийн төлөөлөгчид оролцоно. Орос, Монголын бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоож, оросын бизнесийн төлөөлөгчдийг Монголын эдийн засгийн бие даасан салбарын хөгжил, удирдлагын туршлагатай танилцуулахад энэ арга хэмжээ чиглэж байна. Үүний тулд Биржийн хүрээнд "Орос-монголын ажил хэргийн хамтын ажиллагаа: шинэ орон зай" сэдэвт дугуй ширээний уулзалт, "Улаанбаатар Түншлэл 2010" үзэсгэлэн болж байна. Энэ жил холбоо тогтоох биржийн үндсэн сэдэв эрчим хүч нийлүүлэх, хог хаягдлыг устгах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, Монгол улсад сүүлийн үед амжилттай хөгжиж байгаа ялангуяа экологийн аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах зэрэг байна. Оросын бүс нутаг болон бие даасан бизнес эрхэлэгч орос-монголын хилийн орчимд "Алтанбулаг" эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, ажиллуулахад оролцох тухай уулзалтын онцгой сэдэв байна. "Алтанбулаг" чөлөөт эдийн засгийн бүсийн захиргаа 2006 оны 6-р сарын 1-ээс талбай хуваарилах, тэнд дэд бүтэц, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний объект байгуулах талаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр байгуулж эхэлжээ. Цөөн байгууллагыг эс тооцвол оросын бүс нутгууд энэ бүст хөрөнгө оруулахаар яарахгүй байна.  Дээр дурдсан цөөн байгууллагын нэг Буриадын Худалдаа-аж үйлдвэрийн танхим "Алтанбулаг" эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаатай хэлэлцээр байгуулсан гэж Нина Шодорова ярилаа. Худалдаа аж үйлдвэрийн танхим тус бүст янз бүрийн объект байгуулахад 14 га газар түрээсэлжээ. Одоо энэ талбайд үйл ажиллагаа эрхэлэхэд хөрөнгө оруулагчдыг татаж байна. "Холбоо тогтоох бирж-2010" арга хэмжээнд оролцож байгаа оросын төлөөлөгчид энэ жил анх удаа Эдийн засгийн чөлөөт бүст очиж, тэндхийн ажил үйлстэй танилцана.  Монгол улсын нийслэлд "Холбоо тогтоох бирж 2010" арга хэмжээ 6 хоног ажиллана. Монгол, Оросын бизнес эрхэлэгчид санал солилцож, асуудлыг хэлэлцэхэд хангалттай хугацаа юм. Хамгийн гол нь бие биенээ ойлгож байна. Амжилттай хамтран ажиллахад энэ нэн чухал билээ.