Владикавказд алан хядах ажиллагаа зохион байгуулсан хүмүүсийг илрүүлж, шийтгэхэд улс орон бүхнийг хийж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хойд Осетийн тэргүүн Таймураз Мамсуров, Онц байдлын яамны сайд Сергей Шойгу, Эрүүл мэндийн дэд сайд Максим Топилинтай дүрс бичлэгээр холбогдсон зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Д.Медведев нийслэлд нь алан хядах ажиллагаа болсон хойд Кавказын бүгд найрамдах улсын хүн амд оросын ард түмэн тэдэнтэй хамт эмгэнэн гашуудаж байгааг дамжуулахыг хүслээ. "Энгийн иргэдийн амь насанд хүрсэн хүмүүсийг бид илрүүлж, хуулийн дагуу шийтгэнэ. Хэрэв эсэргүүцвэл устгана" гэж төрийн тэргүүн амлав. Ерөнхийлөгчийн хэлснээр одоо хохирогчдод анхаарал хандуулах хэрэгтэй. Владикавказын төв захын хаалганы ойролцоо минажуулсан машин дэлбэрсний уршгаар 16 хүн үрэгдэж, 100 орчим хүн шархаджээ.