0Буриадын Иволгийн дацанд 9-р сарын 11-нд буюу бямба гаригт буриадын бүүбэй үүлдэрийн 210 хонь бэлэглэнэ. Энд хамба лам Итигэловын нэрэмжит 7 дахь наадам эхэлж байна. Үндэсний бөх, нум сум харваа, морь уралдаан зэрэг үндсэн гурван төрлийн тэмцээнд шилдэгийн шилдэгийг шалгаруулна. Монголын 15 бөх, Тувагаас 10 хүн, Халимагаас 2 хүн тэмцээнд оролцохоо мэдэгджээ. Тэмцээнд 400 гаруй бөх хурд, хүчээ сорино. Зөвхөн эрийн цээнд хүрсэн эрчүүд барилдана. Олимпийн наадмын адил сонгон шалгаруулах бүх шатыг давсан хүмүүс тэмцээнд оролцдог.