0НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан лорд Жорж Робертсон Ярославльд эхэлсэн Дэлхийн улс төрийн форумыг "Оросын Давос" хэмээн нэрлэж байна. Лорд форумд оролцогчдыг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа. "Сонсож, баталгаа гаргаж, маргаж, зөрчилдөх явцад шийдвэр гаргахаас эмээх хэрэггүй" гэж тэрээр мэдэгдэв. "Энэ уулзалт Орос улс дэлхийд нааштай үүрэг гүйцэтгэж байгааг харуулах шинэ боломж бүрдүүлэх учиртай" гэж Робертсон тэмдэглэллээ.