Хойд Осетийн нийслэл Владикавказын төв захад дэлбэрэлт болох үеэр таван хүн үрэгдэж, хэдэн арван хүн шархаджээ. Минажуулсан машин дэлбэрсэн тухай тус бүгд найрамдах улсын хууль сахиулах байгууллагын эх сурвалж уламжлав. "Дэлбэрэх хэрэгсэл бүхий хоёр дахь машин байж магадгүй. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна" гэж эх сурвалж хэлжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд захын нутаг дэвсгэрт зөвхөн түргэн тусламж, бусад шуурхай албадын машин нэвтрүүлж байна.