Алтайн хязгаарын Николаевка тосгон, мөн Бастан тосгоны хэд хэдэн байшин лхагва гаригт шатсан юм. Алтайн хязгаарт дэгдсэн түймрийг унтараалаа. Гал сөнөөгчдийн хүч чармайлт, салхины эрч суларч, чиглэлээ өөрчилсөн тул байдал сайжирсан гэж орон нутгийн Онц байдлын яамны удирдлага уламжлав. Бусад сууринд аюул нүүрлээгүй байна. Хөрш Казахстанд лхагва гаригт дэгдсэн түймэр хил давж, Алтайн хязраарын нутаг дэвсгэр, Новосибирск мужид тархасан юм. Онц байдлын яамны хүчнийхэн өнгөрсөн долоо хоногт Поволжьед түймрийн хоёр дахь давалгааг унтараасан байна. 7-8-р сард хэт халсны улмаас Оросын 17 бүс нутагт түймэр дэгдэх үеэр 50 гаруй хүн үрэгдэж, 3 мянган өрх орон гэргүй хоцорсон юм.