"Энхийн даалгавар-2010" ШХАБ-ын гишүүн орны терроризмын эсрэг сургуулилтад 5 мянга орчим цэргийн албан хаагч оролцоно. Сургуулилт 9-25-нд гурван үе шатаар үргэлжилнэ. Тухайлбал эхний шатанд Алма-Ата хотод зөвлөлгөөн, хоёр дахь шатанд терроризмтай тэмцэх ажиллагаанд хамтран бэлтгэх, гурав дахь шатанд энэ ажиллагааг явуулна. Сургуулилт Казахстаны талбайд болно. "ШХАБ-ын гишүүн орны сургуулилтын идэвхтэй үе 9-р сарын 24-нд болно" гэж Орос улсын Батлан хамгаалах яам уламжлав. Уралын Челябинск мужид 2007 онд ШХАБ-ын хамгийн сүүлчийн хамтарсан сургуулилт болсон юм. ШХАБ Казахстан, Хятад, Кыргызстан, Орос, Тажикистан, Узбекистан улс багтсан олон улсын байгууллага юм. Тус байгууллага терроризм, хэт даврах үзэл, мансууруулах бодис, зэвсэг хууль бусаар худалдах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой байна.