Якутаас Москвагийн чиглэлд явсан Ту-154 нисэх онгоцны зорчигчид Москвад саадгүй хүрлээ. Нисэх онгоц мягмар гаригт Комийн бүгд найрамдах улсын нэг нисэх буудалд ослын улмаас буусан байна. Тэднийг тусгай нислэгээр Домодедово нисэх буудалд хүргэжээ. Зорчигчид өнөө хир цочирдсон байдалтай байна. Тэдний нисэх онгоц азаар осолдоогүй абйна. Тэднийг нисэгчийн ур чадвар аварч, аз ивээжээ. Нисэх онгоцын бараг бүх тоног төхөөрөмж нэлээд өндөрт бараг ажиллаагүй ч, нисэгчид нисэх онгоцоо ойн дунд ашигладаггүй нисэх буудалд газардуулжээ. Ийнхүү газардахад 72 зорчигчоос хэн нь ч бэртээгүй байна.