"Орчин үеийн улс: ардчиллын стандарт болон үр ашгийн шалгуур"  дэлхийн улс төрийн форум ийм урианд 9-р сарын 9-10-нд Ярославт эхэлнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн ивээлд болох форумд нэрд хүндтэй улс төр судлаач, эдийн засагч төдийгүй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак, Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони зэрэг төр засгийн тэргүүн нар оролцоно.  Ярославын форум улс төрийн хөгжлийн асуудлыг ул суурьтай хэлэлцдэг гол талбарын нэг болох боломжтой. Оросын эртний хотод форум болохоос өмнө улс төр судлаачид ийнхүү хэллээ. Одоохондоо дэлхийн асуудлыг хэлэлцдэг дорвитой ганц талбар байна. Энэ Давосын уулзалт юм. Үүний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зөвхөн дэлхийн эдийн засгийн асуудал байдаг. Ярославт болох форумд дэлхийн хөгжилтэй холбоотой дэлхийг хамарсан асуудлыг хэлэлцдэг гэж "Үр нөлөөтэй улс төр" сангийн ерөнхий захирал Кирилл Танаев ярьж байна: Шинэчлэлийн асуудал болон үүнд улс орны гүйцэтгэх үүрэг, ардчиллын хөгжил, орчин үеийн аюулгүй байдал, орчин үеийн олон улсын эрх зүйн асуудал зэрэг дөрвөн сэдэв Ярославын форумын анхаарлын төвд байна. Энэ бүх асуудлыг шийдэхэд орчин үеийн улсын гүйцэтгэх үүргийн хүрээнд энэ бүх асуудлыг хэлэлцдэг нь Ярославын форумын онцлог юм. Энэ чухал асуудал. Ярославын форум хэлэлцүүлгийн бусад талбараас үүгээр ялгардаг. Ярославын форумын хэлэлцүүлгийн дүнд дэлхийн асуудал, улс орнуудын замнах учиртай зам, мөн эдгээрийг олон улсын хамтын нийгэмлэг шийдэх арга замын талаарх бидний ойлголт дээшилнэ гэж би найдаж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн ивээлд Ярославын форум болно. Тэрээр мэндчилгээний үг хэлж, дугуй ширээний уулзалтаар форумд оролцогчдын асуултанд хариулна. Тэрээр улс орны шинэчлэлийн хөтөлбөрийг тусгасан "Орос улс урагшаа" нийтлэлийн үндсэн даамгийг хөндөнө. Ярославын форумын үеэр ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхийлөгч Ли Мён Бак нар уулзаж, Орос, Өмнөд Солонгосын стратегийн түншлэлийг бэхжүүлэх арга замыг хэлэлцэнэ.