Орос улс үр тариа экспортлохыг хориглосноор дэлхий дахинд хүнсний шинэ хямарал нүүрлээгүй гэж НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын шинжээчид итгэлтэй байна. Энэ зун байгалийн гамшгийн улмаас дэлхийн хэмжээнд хүнсний үнэ эрс өссөнд Хүнс хөдөө аж ахуйн байгууллага түгшихээс аргагүй байна. Тус байгууллагын 9-р сарын 24-нд болох ээлжит бус хурлын үеэр энэ сэдвийг хэлэлцэнэ. Одоо дэлхийн үр тарианы зах зээл тогтвортой гэдэгт Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын шинжээчид итгэлтэй байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх нь хойд америкийн фермерүүдэд ашигтай бөгөөд тэд ашиг олно гэж найдаж байна. Тиймээс АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яам байдлыг ээдртэй болгох чигтэй байна. Тэд дэлхийн үр тарианы нөөцийн таамгийг бүр дөрөв дэх удаа бууруулахад бэлэн байна. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, Европын Холбооны орнуудтай энэ таамаг холбоотой гэж америкийн шинжээчид ярьж байна. Тухайлбал Казахстанд ган болж, Украин, Европт аадар бороо орсон зэрэг цаг агаарын байдалтай холбоотой юм. Үнэн хэрэгтээ үр тарианы үнэ дорвитой өсөх ямар нэг бодитой шалтгаан байхгүй гэж Орос улсын Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн холбооны дарга Иван Оболенцев үзэж байна: Дэлхийн үр тарианы нөөц хэрэгцээнээс нэлээд давсан. Дэлхийн зах зээлд үр тариа хомсдох тухайд эмээх шалтгаан байхгүй. Дэлхийн үр тарианы зах зээлийг тогтворжуулахад Орос улс бүхнийг хийж байна. Үр тарианы экспортыг түр хориглосныг үл харгалзан Москва дэлхийн зах зээлд үр тариа нийлүүлэхээр урьд хүлээсэн бүх үүргээ биелүүлнэ. Байгалийн гамшиг, ослын үр дагаврыг арилгах, олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Орос улсаас үр тариа экспортлох боломжтой. Дараа жилийн ургацын байдал бүрмөсөн тодорхой болсны дараа үр тарианы экспортод тавьсан хоригийг цуцална гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Үр тарианы экспортод тавьсан хориг энэ зайлшгүй, түр арга хэмжээ юм. Бид хэдий хэмжээний ургац авсан нь тодорхой болмогц, хоригийг цуцална. Үүнд эргэлзэх хэрэггүй. Хоригийг удахгүй цуцална гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Нарийвчилсан мэдээгээр Орос улсад үр тарианы нөөц 26 сая тонн, өмнөх үнэлгэнээс 5 сая тонноор илүү байна.