Орос улс Европ, Азийн тээврийн томоохон хонгил болох ёстой. Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Нарышкин энэ тухай мэдэгдэв. Эрхүү хотод энэ өдрүүдэд болж байгаа Байгалийн эдийн засгийн 6 дахь форумын үеэр энэ тухай мэдэгдлээ. Байгалийн олон улсын эдийн засгийн 6 дахь форумын хүрээнд болж байгаа тусгай бага хурлаар Оросын нутгаар Европыг Ази-Номхон далайн бүс нутагтай холбох тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Нарышкин Эрхүүд болж байгаа бага хурлыг нээж хэлэхдээ, түүхээс үзэхэд Европ Азийн гүүр Орос улс байдаг. Хоёр соёл иргэншлийг холбогч хэсэг юм. Өнөөгийн бидний гол зорилт улс төр, соёлын гүүр болоод зогсохгүй энэ үгийн шууд утгыг хэрэгжүүлэх явдал байна. Евразид томоохон хоолой, төмөр зам, авто машин, тэнгис, агаарын зам тавих шаардлагатай байна. Нэг ёсондоо 21-р зууны "их торгоны зам" тавина. Эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхээс эхлэх учиртай. Энэ салбар нэлээд ахицтай байна. Дорно Сибирь-Номхон далай хоолойг эрчимтэй барьж байна гэж Сергей Нарышкин санууллаа. Европ болон эрчимтэй хөгжиж байгаа Ази-Номхон далайн бүс нутгийн хооронд тээврийн бүх харилцаа үндсэндээ Евроази, Африк тивийг тойрсон тэнгисийн замаар өрнөж байна. Ачааг энэ замаар тээвэрлэхэд зардалтай, их хугацаа ордог. Тухайлбал ачааг уламжлалт маршрут Суэцийн сувгаар Европоос Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад 40 орчим хоногт хүргэдэг бол оросын төмөр замаар ачааг 11 хоногт Алс Дорнодын боомтод хүргэнэ. 2012 онд Сибирь болон оросын европын хэсгээр, мөн буцах замд  чингэлэгтэй ачаа хүргэх хугацаа 7 хүртэл хоногоор цөөрнө. Европ-Орос-Ази Номхон далайн чиглэлийн агаарын хонгилд нисэх буудлын сүлжээг шинэчилж, Трансполярын гол шугамын дагуу нисэх онгоцны харилцааг зохицуулна. Европын боомтоос азийн оронд, мөн буцах чиглэлээр ачаа шууд тээвэрлэх Хойд тэнгисийн замыг сэргээх асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байна. Европоос Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад анхны шатахуун тээгч хөлөг, ачааны хөлөг онгоц оросын мөс зүсэгч хөлөг онгоцын хамт энэ зун Хойд тэнгисийн замаар зорчиж, ачаа хүргэх хугацааг уламжлалт маршрутыг бодвол хоёр дахин багасгажээ. Хятад-Казахстан-Орос автомашины шинэ замыг оросын ямар бүс нутаг хүтэл тавихыг ойрын үед шийдэнэ. Энэ замыг Санкт-Петербург эсвэл Белорус, Литвийн нутгаар Калининград хүртэл тавих эсэхийг шийдэх юм. Тээврийн ийм төслийг бараг хэрэгжүүлэх шатандаа байна. Эрхүү хотод энэ өдрүүдэд болж байгаа Байгалийн эдийн засгийн форумын үеэр хэлэлцсэн дэд бүтцийн тодорхой төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухай ярьж байна.