Бүх төрлийн антибиотикт тэсвэртэй аюултай бактерийг илрүүлж, тархахаас сэргийлэх бүх хэрэгсэл Орос улсад бий. Япон улсад NDM-1 мутацчлагддаг ген бүхий бактераар хүн халдварласан анхны тохиолдолтой холбогдуулан Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай мэдэгдэв. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаснаар европын орнууд, АНУ, Канад, Австралид аюултай бактераар халдварлаж эхэлжээ. Гоо сайхны хямд мэс засал хийдэг Энэтхэг, Пакистаны эмнэлгийн үйлчлүүлэгчид үндсэндээ бактерийн тээгч гэж үзэж байна. Энэ орнуудад шинэ өвчнөөр хүн үрэгдсэн анхны тохиолдлыг бүртгэжээ.