Цөмийн судалгааны Европын төвийн эрдэмтэд их адроннын коллайдерын эрчим хүчийг төсөлд заасан хэмжээнд хүргэхийн тулд 2012 оны эхэнд үүнийг бараг жилээр зогсоохоор төлөвлөж байна. Новосибирскт "Дээд эрчим хүчний физикийн шинэ ирээдүй" семинарт оролцож байгаа Цөмийн судалгааны Европын төвийн захирал Сержо Бертолучи энэ тухай мэдэгдэв. Их адроннын коллайдерыг Швейцарь, Францын хил дээр Орос улс зэрэг олон орны эрдэмтдийн оролцоотой бүтээсэн юм. Үүний 27 км тойрогт гэрлийн хурд хүртэл хурдлуулсан багц протонууд мөргөлдөнө. Эрдэмтэд эгэл хэсгүүдийн физикт тэсрэлт хийнэ гэж найдаж байна.