Орос улсад бүс нутгийн түвшинд Олон улсын санхүүгийн төв байгуулах хэрэгтэй. Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Нарышкин Эрхүү хотод болж байгаа Байгалийн эдийн засгийн 6 дахь форумын үер ийнхүү мэдэгдэв. Холбооны засаг захиргаа бүс нутгийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, томоохон хотуудад капитал татан төвлөрүүлж, зах зээлд үнэт цаас гаргахыг дэмжих хэрэгтэй юм гэж тэрээр хэлэв. Москвад олон улсын санхүүгийн төвийг Эрхүүд сибирийн санхүүгийн төвтэй нэгэн зэрэг байгуулах хэрэгтэй гэж "Lazard Ltd" банкны бүлгийн төлөөлөгч Жан-Пьер Том форумд хэлсэн үгэндээ тэмдэглэв.