Петербургт фашистын бүслэлт эхэлсний 69 жилийн ойг тэмдэглэж байна. Невскийн өргөн чөлөө болон бүслэлтэд үрэгдсэн хүмүүсийг оршуулсан газар гашуудын арга хэмжээ болж байна. Ленинградын /зөвлөлтийн үед Санкт-Петербург хотыг ийнхүү нэрлэдэг байв/ Батлан хамгаалахын музейд Аугаа эх орны дайны ахмад дайчин, улс төрчдийн оролцсон хотын гол арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Петербургийн захиргаа дайнд оролцогчид болон бүслэлтэд байсан хүмүүсийг 9-р сарын турш байлдааны алдар цуут газар аваачина. Ленинградын бүслэлт 1941 оны 9-р сарын 8-аас 1944 оны 1-р сарын 27 хүртэл үргэлжилсэн юм.