Оросын "Анабар" хөлөг онгоцыг аврах ажиллагаа дуусч байна. Монерон арлын хаданд суусан усны ёроол малтагч хөлөг онгоцноос 32 хүнийг шилжүүлж, нэг хүн сураггүй болсон гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Өнөөдөр загас агнуурын аврах хөлөг онгоцноор 17 хүнийг аварч, өчигдөр хөлөг онгоц сүйрэх үеэр арал дээр 14 далайчин гарч амжжээ. Онц байдлын яамны нисдэг тэрэг далайчныг хайж байна. "Анабар" хөлөг онгоц 8-р сарын 1-нд Якутаас гарч, Лена гол, Хойд тэнгисийн замаар Сахалиныг чиглэжээ. Хөлөг онгоц Сахалиныг эх газраас тусгаарладаг Невельскийн хоологоор хийн хоолой тавихад оролцох учиртай байсан юм. Цаг агаарын таагүй байдлын улмаас "Анабар" хөлөг онгоцны зангуу тасарч Монерон арлын хаданд шидэгджээ.