0Япон тэнгист мягмар гаригт дэгдсэн шуурга "Анабар" усны ёроолыг малтагч хөлөг онгоцыг сахалины Монерон арлын чулуун дээр хаяжээ. Хөлөг онгоцны баг 33 хүний бүрэлдэхүүнтэй. Ослын үеэр  13 хүн эрэг дээр байжээ. Сураггүй болсон нэг далайчныг эрэн сурвалжилж байна. Одоо ослын хөлөг онгоцны дэргэд аврах хөлөг онгоц байгаа ч, шуурганы улмаас усанд завь тавих боломжгүй байна. Багийн 17 гишүүнийг лхагва гаригт нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлнэ. "Анабар" хөлөг онгоц 8-р сарын 1-нд Якутаас гарч, Лена гол, Хойд тэнгисийн замаар явж, Сахалиныг чиглэжээ. Хөлөг онгоц Сахалиныг эх газраас тусгаарладаг Невельскийн хоологоор хийн хоолой тавихад оролцох учиртай байсан юм.

Цаг агаарын таагүй байдлын улмаас "Анабар" хөлөг онгоцны зангуу тасарч Монерон арлын хаданд шидэгджээ.