Д.Медведев Орос, Казахстаны нягт хамтран ажиллаж байгаа төслийг нэмэх бодолтой байгаагаа илэрхийллээ. Талууд атомын эрчим хүч, сансар, нанотехнологи зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг Усть-Каменегорскт болж байгаа бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны форумын үеэр ерөнхийлөгч тэмдэглэв. Хамтарсан 3 мянган компанийн 400 компани хилийн бүст ажиллаж байгааг Д.Медведев санууллаа. Орос, Казахстан түүхий эдийн асар их боломжтой орон ч, амжилтанд хүрэхэд энэ хангалтгүй гэж тэрээр тэмдэглэв. Технологийн нэгдсэн гинжийг сэргээх, эсвэл шинээр бүтээх нь бидний ерөнхий зорилт хэмээн Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв. Форумын төгсгөлд хил дамнасан  Имашевийн хийн конденсантын орд газрыг хамтран эзэмших хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Талууд Орос, Казахстанд нэн чухал Урал голыг хадгалах сан байгуулахаар шийджээ.