Стратегийн давшилтын зэвсгийн тухай хэлэлцээрийг энэ оны эцэст баталж магадгүй гэж Улсын Думын дарга Борис Грызлов үзэж байна. Баримт бичиг хүчин төгөлдөр болбол дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болно гэж парламентын доод танхимын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ тэрээр тэмдэглэв. Сонгуулийн кампанит ажлын үеэд ажиллаж байгаа америкийн Сенат баримт бичгийг батлах үйл явцад нөлөөлж болохыг Борис Грызлов тодрууллаа. Конгрессын дээд танхимын гишүүдийн гуравны нэгийг 11-р сард дахин сонгоно. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар 4-р сарын 8-нд Прага хотноо хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Баримт бичигт стратегийн давшилтын зэвсгийг 7 жилийн хугацаанд гуравны нэгээр хорогдуулахаар тусгажээ. Талууд баримт бичгийг нэгэн зэрэг батлахаар тохиролцсон юм.