Зүүн Сибирийн Эрхүү хотод 9-р сарын 7-нд эхэлсэн Байгалийн олон улсын эдийн засгийн 6 дахь форумын гол сэдэв Орос улсын инновацийн хөгжил байна. Холбооны Зөвлөлийн ивээлд болж байгаа энэ форум Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай яриа хэлэлцээ хийх тэргүүлэх талбар юм. Форум үүгээр хязгаарлагдахгүй. Эрхүүгээс манай тусгай сурвалжлагч Людмила Маценко дамжуулж байна. Сонсож, дуулгах. Үр бүтээлтэй санаа дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхийг хичээнэ. Хэлэлцүүлгийн ямар ч талбар ийм л утга агуулгатай байдаг. Байгалийн олон улсын эдийн засгийн форум үүнээс хазайхгүй. Эрхүүгийн форумын шийдвэрийг холбооны хууль, засгийн газрын тогтоолд тусгадаг. Байгалийн форум дээд зэргийн үр нөлөөтэй тул их нэр хүндтэй хэмээн манай сурвалжлагч үзэж байна. Эрхүү хотод Орос улсын улс төр, ажил хэрэг, шинжлэх ухааны салбарын шилдэг хүмүүс, гадаадын нэр хүндтэй хүмүүс оролцож байна. Энэ удаагийн форумд 17 орны гадаадын 250  зочин нийт 1500 гаруй хүн оролцож байна. Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй Хятадын төлөөлөгчдийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дарга Зян Шушэн тэргүүлж байна. Хятадын төлөөлөгчид бүх арга хэмжээнд оролцдог уламжлалтай. Даваа гаригт эхэлсэн орос-солонгосын бизнес яриа хэлэлцээ, оросын хятадын хилийн хамтын ажиллагааны асуудлаарх бага хурлаас гадна Форумын ажлын хөтөлбөрийн хүрээнд олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд "Европ-Орос улс-Ази Номхон далайн орнууд бага хурал: тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх", стратегийн асуудлаарх Орос-Хятадын нөхөрсөг дөрөв дэх уулзалт, ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн хурал зэрэг багтжээ. Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн орон зайд Оросын Алс Дорнод, Зүүн Сибирийг интеграцчлахад анх чиглэсэн Байгалийн форумын Дорнын чиглэлийг үл харгалзан форумыг Европт сонирхож байна. Энэ удаагийн форумд Франц, Герман, Финлянд, Польш, Европын Холбоо албан ёсны төлөөлөгчдөө илгээжээ. Байгалийн форумд анх удаа оролцож байгаа Польшийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн парламентын гишүүд, бүс нутгийн дарга, нэрд гарсан бизнес эрхэлэгч зэрэг дээгүүр тушаалын хүмүүс байна. Парламентын дарга Богдан Борусевич төлөөлөгчдийг тэргүүлжээ. Польшийн хилээс хэдэн мянган километрийн алс орших оросын бүс нутгийг ямар учраас ийнхүү сонирхож байна вэ? Польшид Орос улсыг сонирхож байгаа залуучууд голдуу шинэ давалгаа ажиглагдаж байна гэж сенатч Януш Сепиола хэллээ. Польшийн төлөөлөгчдийн гишүүн тэрбээр "Оросын дуу хоолой" радиогийн сурвалжлагчтай оросоор ярьжээ. Польшийн сенат, Орос улсын Холбооны Зөвлөлийн санаачилгаар хоёр орны бүс нутгийн форумыг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд бэлтгэж Оросын парламентын дээд танхимын дарга Сергей Миронов Орос улсын зүүн бүс нутгийн эдийн засгийн боломжийг харуулахын тулд польшийн парламентын гишүүдийг Байгалийн форумд урьсан юм. Европын Холбоонд элссэнээс хойш экспортын 80 хувийг тус холбооны орнуудад нийлүүлж байгаа Польш улсад шинэ зах зээл хайх чухал зорилт байна. Бид БРИК-ийн орнууд, Орос улсад онцгой найдаж байна гэж сенатч Януш Сепиола юуны түрүүнд тэмдэглэв. Байгалийн олон улсын эдийн засгийн 6 дахь форум дугуй ширээний уулзалтын хэлбэрээр үргэлжилнэ. Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн инновацийн хөгжил, Орос улсад олон улсын санхүүгийн төв байгуулах, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд төр засаг болон хувийн салбар түншлэх, Байгал нуурын экосистемийг хамгаалах зэрэг байна. Форумын хүрээнд Эрхүү хотод ШХАБ-ын өдөр болно.