0ОХУ-ын Улсын Дум өнөөдөр намрын чуулганаа 2010 оны зуны хэт халуун, түймрийн үр дагаврын тухай хэлэлцүүлгээр эхэлж байна. Депутатууд энэ асуудлаар тусгай мэдэгдэл батлахаар бэлтгэж байна. Онц байдлын яам, Хөдөө аж ахуйн яам, Оросын ойн аж ахуй, Оросын цаг уурын төвийн удирдлагууд хэлэлцүүлэгт оролцож байна. Парламентын гишүүд ой болон байгалийн нөөцийг ашиглах асуудлыг зохицуулж байгаа одоогийн хууль тогтоомж, гал түймрээс сэргийлэхэд дүн шинжилгээ хийж, онц байдлын үед төр засгийн байгууллагын үйл ажиллагааг үр нөлөөтэй уялдуулахад нэмэлт нөхцөл бүрдүүлэхээр амлаж байна. Үүний зэрэгцээ депутатууд анхан шатны хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэхтэй тэмцэх,  шударга өрсөлдөөнийг хамгаалах хууль сахиулах байгууллага, монополийн эсрэг тэмцлийг хянах ажлыг эрчимжүүлэх бодолтой байна.