Байгалийн эдийн засгийн 6 дахь форумд өнөөдөр Орос улс Хятадын хөрөнгө оруулагчдад эрчим хүч, ой мод дахин боловсруулах, тээвэр, аялал жуулчлалын салбарт хамтран  хэрэгжүүлэх 12 төсөл танилцуулав. Хоёр орны төрийн тэргүүн жилийн өмнө гарын үсэг зурсан Алс Дорнод, Дорно Сибирь, Хятадын зүүн-хойд нутгийн бүс нутгийн хооронд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд дээрх төслүүдийг хэрэгжүүлнэ. Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ 260 тэрбум рубль байна. "Орос-хятадын хамтын ажиллагааг" өргөжүүлэхэд дээрх төсөл чиглэсэн гэж ОХУ-ын бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Басаргин хэллээ.