Байгалийн олон улсын эдийн засгийн 6 дахь форум өнөөдөр Эрхүү хотод эхэллээ. Оросын азийн хэсэг, Сибирь, Алс Дорнодыг инновацийн эдийн засагт шилжүүлэх үйл явцыг шуурхайлахад энэ форум чиглэжээ. Форумд оролцогчдод илгээлт дамжуулсан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар энэ зорилтыг шийдэх итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Д.Медведев стратегийн асуудлаар хамтран ажиллах Орос, Хятадын яриа хэлэлцээнд онцгой анхаарал хандууллаа. Энэ жил форум эдийн засгийг шинэчлэх, бизнесийн идэвхийг дэмжих, бүс нутаг хоорондын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх их төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх боломжтой гэж В.Путин хэллээ.