Үр тарианы экспортыг хориглосон нь зайлшгүй, түр арга хэмжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев холбооны төв тойргийн хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудтай уулзахдаа ийнхүү мэдэгдэв. Ургацын байдлаас "бид хэдий хэмжээний ургац хураасан нь тодорхой болох тул элдэв хоригийг цуцална". "Та бүхэн үүнд эргэлзэх хэрэггүй" гэж төрийн тэргүүн тэмдэглэв. ОХУ 8-р сарын 15-аас үр тариа экспортлохыг хориглосон юм. Хориг 12-р сарын эцэс хүртэл хүчин төгөлдөр байхаар төлөвлөсөн байна. Оросын үр тарианы ургацын ихэнх хэсэг хэт халууны улмаас сүйдсэн тул ийм арга хэмжээ авсан гэж эрх баригчид тайлбарлаж байна.