В.Путин Орос судлалын нэр хүндтэй мэргэжилтнүүдийг нэгтгэдэг "Валдай" олон улсын мэтгэлцээний клубт оролцогчидтай өнгөрөгч даваа гаригт Сочи хотод уулзлаа. Ерөнхий сайд улс орныг цаашид хөгжүүлэх байр сууриа 15 орны  улс төрч, шинжээч, сэтгүүлчдэд танилцууллаа. Ямар нэг үсрэлтгүй тогтвортой нөхцөл шаардлагатай төдийгүй үр ашигтай байх хэрэгтэй гэж тэрээр хэлэв. Орос улс олон улсын хамтын ажиллагаа илүү нээлттэй болж байна гэж ерөнхий сайд тэмдэглэв. Гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн таатай орчин бүрдүүлж байгаа бөгөөд энэ асуудлаарх оросын хууль тогтоомж зарим орны ижил төстэй хууль тогтоомжоос илүү либерал хэмээн В.Путин хэллээ. Тухайлбайл улс орны хувьд 10 жилд амин чухал хэвээр байх нефть хийн салбарт гадаадын түншүүд идэвхтэй ажиллаж байна. Зөвхөн атомын эрчим хүч үүнийг орлуулна гэж ерөнхий сайд хэллээ.