Эрдэм шинжилгээний лабораторын хувиар дэлхийн тойрог замд нисэж байсан оросын «Прогресс» хөлгийг өнөөдөр москвагийн  16 цаг 06 минутад сансарын хөлгүүдийн «оршуулгын газар» Номхон далайд живууллээ. Энэ тухай москва орчмын Нислэгийг удирдах төвөөс мэдээллээ. Энэ «ачааны хөлөг» 8-р сарын 31-нд Дэлхийн командаар ОУСС-аас салж арай доод тойрог замд орсон юм. Үүнээс өмнө ОУСС-ийн багынхан нэг тонн гаруй ажиллаж дууссан тоног төхөөрөмж болон хогыг ачааны хөлөгт ачсан байна.