ОДХ радио мэдээлэлийн албан ёсны түнш нь болж байгаа Дэлхийн улс төрийн форум 9-р сарын 9-10-нд Ярославль хотод болох бөгөөд олон улсын эрхийн хөгжлийн зам ба ерөнхий байдал түүний хэлэлцэх хэргийн сэдвүүдийн нэг болно. Тус форумын «олон улсын эрх зүйн шинэ үзэл баримтлал ба дуудлага» секцд оролцож байгаа хууль зүйн ухааны доктор Сергей Шахрай энэ салбарын нөхцөл байдлын тухай ийм саналтай байна. Олон улсын эрх зүй, олон улсын систем хямралд орсон гэдэг нь тодорхой. Олон улсын эрх зүйн хэм хэмжээний хувьд ярих юм бол энд улс орнууд хэд хэдэн хэсэгт хуваагдаж байна. Орос улсыг оролцуулаад ихэнх соёл иргэншилт орнууд өөдрөг сэтгэлтэй байна. Олон улсын эрх зүйг оршуулах болоогүй, хямралаас гарч болно гэж итгэж байна. АНУ-ын хувьд энэ нь дараас болж байгаа. Тэдэнд олон улсын эрх зүй, НҮБ-ийн дурэм саад болж байна. Учир нь тэд баян, хүчирхэг гэж тэр хэллээ. Эндээс л АНУ-ын бусдад зааж сургах хүсэл нь илэрч байна гэж хуульч үзэж байна. Энэ бодлогын чиглэл хандлага нь сүүлийн хорин жилд 1999 онд хуучин Югослави улсыг бөмбөгдсөн, Ирак руу халдан довтолсон болон бусад улсын эсрэг явуулсан харгис үйл ажиллагаагаар илэрч байна. Аливаа асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх нь олон улсын эрх зүйд учирч байгаа аюул занал юм. Бас өөр аюул ч бий. Сергей Шахрай энэ аюулуудыг тоочихдоо: Олон улсын эрх зүйг зэв мэт идэж байгаа зүйл бол хоёрдмол стандарт юм. Жишээ нь, олон улсын эрх зүйгээс хоёр зарчмыг авч байна. Энэ нь газар нутгийн бүрэн бүтэн байх зарчим, нөгөө нь үндэстний тусгаар тогтнох эрхийн зарчим эдгээр юм. Тухайн үеийн нөхцөл байдлаас болж эсвэл газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалдаг эсвэл тусгаар тогтнох эрхийн зарчмыг удирдлага болгодог гэлээ. Асуудалд ингэж хандах нь улс төрийн учир шалтгаантай. Оросын хуулчийн хувьд энэ бол байх ёсгүй зүйл юм. Одоо хүн төрлөхтний зорьж байгаа олон туйлт дэлхийг бий болгож байж, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг дуулгавартай сахин мөрдөх ёстой гэж тэр үзэж байна.