Эрхүү хотод 9-р сарын 6-9-нд болох Байгал нуурын эдийн засгийн форумын нэг гол сэдэв нь, ЮНЕСКО-гийн бүх дэлхийн өвийн санд багтсан Байгал нуурын эко системийг хамгаалах асуудал болно. Байгал нуур бол манай гаригийн хамгийн том, хамгийн цэвэр устай нуур юм. Энэ хязгаарын ихэнх нутгийг усаар хангаж байдаг Сибирийн хамгийн том Ангар мөрөн энэ нуураас эхтэй билээ. Маш олон ховордсон амьтад, микро биетүүд дахин давтагдашгүй  эко системийг үүсгэж энд амьдардаг юм гэж ЮНЕСКО-гийн экологийн асуудал хариуцсан Комиссийн гишүүн Владимир Грачев тэмдэглээд: Хууль бус ямар нэгэн ажиллагаанаас үүдсэн экологийн аюулаас Байгал нуурыг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх нь улс ардын аж ахуйн нэг чухал зорилго юм. Түүнээс гадна энэ бол даяарчлалыг хамарсан экологийн чухал асуудал юм. Байгал нуурт, дэлхийн нуурын цэвэр усны гуравны нэг нь байна. Манай орны ихэнх нутгийг удаан хугацаанд цэвэр усаар хангах асар том усан сан бол Байгал нуур яах аргагүй мөн гэж тэр хэллээ. Одоохондоо энэ гайхамшигтай эко системийг «бүхнийг хориглоно» гэсэн зарчмаар хамгаалаж байна. Тэгэхдээ энэ зарчим өнөөдрийн бодит байдалд тохирохгүй байна гэж Владимир Грачев үзэж байна. Байгал нуур дээр аж ахуй эрхлэх ёстой хүмүүс амьдарч байгаа шүү дээ: Хүмүүс ч амьдардаг, Байгал нуурыг ч бохирдуулдаггүй тийм хамгаалалтын системийг бий болгох ёстой юм. Тэгэхдээ Байгал нуур өөрөө өөрийгөө цэвэрлэдэг агуу системтэй билээ. Нуурын нэг шоо метр усанд нэг тэрбум хавч хэлбэртэн, микро биетүүд байдаг ба тэд нуурыг байнга цэвэрлэж байдаг юм. Энэ систем, байгал өөрийгөө хэрхэн цэвэрлэж байгаагын сайхан жишээ юм гэлээ. Нуурын амьдрал, ерөнхий байдлыг судлахад эрдэмтэд асар их тус хүргэж байна. «Мирүүд» Байгал нуур дээр гэдэг гурван жилийн экспедиц 8-р сарын сүүлчээр ажлаа өндөрлөлөө. Экспедицд оролцогчид Байгал нуурын целлюлоз, цаасны үйлдвэрийн ойролцоох нуурын уснаас дээж авч, түүнийг ажиллаж эхэлснээс хойш нуурын усны байдал муудсан эсэхийг шалгалаа. Үүний үр дүн найдвар төрүүлж байна гэж Холбооны сибирийн тойргын, оросын байгалын хяналтын газрын усны нөөцийн хяналтын газрын орлогч дарга Татьяна  Коновалова хэлээд: Мөн нуурын усны нефтийн бүтээгдхүүн болон мөнгөн усны агууламжийг тодорхойллоо. Харин усны нефтийн бүтээгдхүүн, мөнгөн усны концентрац байх хэмжээнээсээ бага байна гэсэн дүн гарчээ. Хамгийн гол нь урсгал усны хэмжээ зөвшөөрөгдсөн баримт бичигт заасан хэмжээнд байх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийм учраас усыг бохирдуулж байгаа хаягдлын хэмжээ ихэнх үзүүлэлтээр хэвийн хэмжээнд байна гэлээ. Байгал нуурын хувь заяанд Орос улсын засгийн газар санаа тавьж байна. Жишээ нь дорно зугийн нефтийн хоолой тус нуурын усанд цутгадаг голуудын бүсээс холуур өнгөрнө. Ерөнхий сайд В.Путин ийм шийдвэр гаргасан юм. Одоо нефтийн хоолой Байгал нуураас хойд зүгт 400 километрээр алслагдсан байна. ЮНЕСКО-гийн экологийн асуудал хариуцсан Комиссийн гишүүн Владимир Грачевын хэлснээр « хэн ч хөндөөгүй экосистемийн цугларал байгаа байгалын энэ гайхамшигтай бүтээлийг найдвартай хамгаалах» тийм тусгай хэлэлцээрт, Байгал нуурын эдийн засгийн форумд оролцогчид гарын үсэг зурна гэдэгт найдаж байна.